Америкийн нэгдсэн улсад томилон явуулах тухай

2013-09-18 00:00:00
2013 оны 09 сарын 18 өдөр                                           дугаар А/882                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотын дүрэм боловсруулах ажлын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Денвер хотын захиргааны үйл ажиллагаатай танилцах, хотын дүрэм, эрх зүйн орчинг судлах, хотын захиргаатай хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийх зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, хууль, тогтоомжийн төсөл боловсруулах ажил хариуцсан мэргэжилтэн С.Энхжаргал нарыг Америкийн Нэгдсэн Улсад Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах ажлын гүйцэтгэгч “Ач холдинг” ХХК-ийн зардлаар ажиллуулахаар томилон явуулсугай.
 
2. Томилолтоор ажилласан тухай  тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА