Дэмжлэг үзүүлэх тухай

2013-08-16 00:00:00
2013 оны 08 сарын 16 өдөр                                                дугаар А/780                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын  сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг туслалцаа  үзүүлсүгэй.
           
2. Хичээлийн хэрэгсэл авахад шаардагдах 68.032.000 /жаран найман сая гучин хоёр мянга/-н  төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
           
4. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн  хүүхдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэглэл олгох ажлын нэгдсэн дүнг  09 дүгээр сарын 01-ний дотор багтаан танилцуулахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.
           
5. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ