Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тухай

2013-08-15 00:00:00
 2013 оны 08 сарын 15 өдөр                                                дугаар А/777                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн хэмжээнд газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр хийгдэж буй ажлуудыг иргэдэд танилцуулах, цаашид иргэдийн санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор иргэдтэй хийх уулзалтыг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсугай.
 
2. Иргэдтэй хийх уулзалтын шаардлагатай бэлтгэл хангаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Уулзалт зохион байгуулахад шаардагдах 10137500 / арван сая нэг зуун гучин долоон мянга таван  зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс  санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
  
                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ