Загвар батлах тухай

2013-08-15 00:00:00
2013 оны 08 сарын 15 өдөр                                                дугаар А/776                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил дахь иргэдэд өмчлүүлэх газруудыг хамгаалалтад авах зорилгоор байршуулах анхааруулах тэмдгийн эх загварыг хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтаар батлагдсан анхааруулах тэмдгийг хэвлүүлэн, батлагдсан 52 байршил дахь газруудад байршуулах, хамгаалах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай,
 
3. Энэхүү ажилд шаардагдах 36940800 /Гучин зургаан сая есөн зуун дөчин мянга найман зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ