Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                                дугаар А/763                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд Сонгинохайрхан дүүргийн 2,3,9,11 дүгээр хороодын цогцолбор барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны   02-01-90/1106 тоот дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 446,208,000.0 /дөрвөн зуун дөчин зургаан сая хоёр зуун найман мянга/ төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Гурван тэрх” өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 24,492,300.0 /хорин дөрвөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуу/ төгрөгийн нийт 470,700,300.0 /дөрвөн зуун далан сая долоон зуун мянга гурван зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг хавсралтад заасны дагуу акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ