Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                                дугаар А/762                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар товчоодын байрыг шинээр барих болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд тус тус байрлах нийслэлийн Автозамын газрын балансад бүртгэлтэй 22-н болон Нисэхийн шалган бүртгэх товчоодын /нийт 48,750,000.0 /Дөчин найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий/ барилга байгууламжийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 02-07-107/1164 дүгээр дүгнэлт, 2013 оны 02-07-107/458 дугаар актыг үндэслэн хавсралтад заасны дагуу акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ