Гарын үсэг зурах эрх олгох тухай

2020-05-14 09:50:16

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/657                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг зурах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Энэхүү захирамжийн хавсралтад дурдсан олон улсын хөгжлийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн тусгай данснаас хөрөнгө зарцуулах төлбөрийн гүйлгээний баримтад 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Уртнасан/-д олгосугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/89 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН