Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2020-05-14 09:25:26

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                           Дугаар А/652                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй нийт 5,670,706,900 /таван тэрбум зургаан зуун далан сая долоон зуун зургаан мянга есөн зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий нэгдүгээр хавсралтад дурдсан барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг “Хөгжил” цогцолбор сургуулийн балансад, нийт 5,721,582,243 /таван тэрбум долоон зуун хорин нэгэн сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин гурван/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хоёрдугаар хавсралтад дурдсан барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг “Өнөр” цогцолбор сургуулийн балансад тус тус шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг “Ирээдүй” цогцолбор сургууль /Г.Цагаанцоож/-д зөвшөөрсүгэй.

 

        2.Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургууль /С.Энх-Ариун/, Нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” Цогцолбор сургууль /Б.Чойдорж/-д тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН