Ажлын хэсэг байгуулах тухай

2020-05-14 09:00:32

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/647                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэл Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх “UBIKE” төслийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон “Никел Ганба” ХХК хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 1 дүгээр үе шатны ажлыг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    2.Энэхүү захирамжид заасан ажлыг зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Ажлын хэсэг /М.Мэнд-Очир/-т даалгасугай.

 

                       

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН