Эрх шилжүүлэх тухай

2020-05-08 09:15:08

2020 оны 05 сарын 08-ны өдөр                                        Дугаар А/631                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих болон шинэчлэх, гудамж замуудын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах ажлын жагсаалтыг  хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/125 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих болон шинэчлэх, гудамж замуудын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах ажлын жагсаалт”-ын 3, 4, 5 дахь заалтыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН