2013 оны 07 сарын 31 өдөр дугаар А/739 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Япон Улсын Саппоро хотод 2013 оны 08 сарын 01-нээс 03-ны өдрүүдэд болох Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны Ажлын хэсгийн уулзалтад Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатарыг оролцуулсугай.
2.С.Баярбаатарт холбогдох зам хоног, визний хураамжийн зардал 350 /гурван зуун тавь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Уулзалтад оролцсон тухай тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /С.Баярбаатар/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА