Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-07-22 00:00:00
2013 оны 07 сарын 22 өдөр                                            дугаар А/687                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 13 /арван гурав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 дугаар захирамжийн иргэн Г.Жаргалд, 1999 оны А/152 дугаар захирамжийн иргэн Б.Баттөмөрт,  2012 оны А/290 дүгээр захирамжийн “Молор трейд” ХХК-д, 2003 оны 485 дугаар захирамжийн “Т ба Д трейд” ХХК-д, 2009 оны 216 дугаар захирамжийн иргэн Д.Чимэд-Юндэнд, 2008 оны 181 дүгээр захирамжийн иргэн С.Нансалмаад, 2008 оны 559 дүгээр захирамжийн “Шинэхонгор интернэшнл” ХХК-д, 2004 оны 455 дугаар захирамжийн “АСТ” ХХК-д, 2004 оны 455 дугаар захирамжийн “Аргамаг” ХХК-д, 2007 оны 482 дугаар захирамжийн “Дөлгөөн Ундраа” ХХК-д, 2005 оны 348 дугаар захирамжийн “Дулаан өргөө” ХХК, “Дорнын гэгээ” ХХК-д, 2008 оны 380 дугаар захирамжийн “Мон девелопмент” ХХК-д, 2002 оны 216 дугаар захирамжийн “Суруга монгол” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ