Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-07-22 00:00:00
2013 оны 07 сарын 22 өдөр                                           дугаар А/686                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 10, 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 108 /нэг зуун найм/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.

2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 777 дугаар захирамжийн Усны газарт, 2005 оны 555 дугаар захирамжийн иргэн Б.Ганболд, Ё.Адьяа нарт, 2009 оны 517, 2011 оны 520, 2009 оны 529  дүгээр захирамжийн “Хөх асар” ХХК, ОСНААУГ-т, 2012 оны А/271 дүгээр захирамжийн иргэн Д.Энхбаатарт, 2004 оны 185 дугаар захирамжийн “Москва комплекс” ХХК-д, 2009 оны 671 дүгээр захирамжийн “Комплекс импорт” ХХК-д, 2009 оны 671, 2003 оны 283 дугаар захирамжийн “Аргал жим” ХХК-д, 2008 оны 380 дугаар захирамжийн “Монгол инженер” ХХК-д, 2011 оны 494 дүгээр захирамжийн иргэн Ж.Ууганбаярт, 2010 оны 329 дүгээр захирамжийн иргэн Ч.Ганбаатарт, 2004 оны 360 дугаар захирамжийн иргэн Д.Ганбаатарт, 2010 оны 100 дугаар захирамжийн иргэн Л.Батсуурьд, Ч.Дашдэлэгт, Б.Шурад, Н.Бүрэнбаатарт, 2010 оны 99 дүгээр захирамжийн иргэн Ю.Таняд, 2012 оны А/37 дугаар захирамжийн иргэн З.Түмэнжаргалд, 2012 оны А/40 дүгээр захирамжийн Монголын Архитекторуудын эвлэлд, 2010 оны 415 дугаар захирамжийн “Санзай төв” ХХК-д, 2007 оны 482 дугаар захирамжийн “Их асар” ХХК-д, 2007 оны 130 дугаар захирамжийн иргэн Ц.Амарсайханд, 2009 оны 94 дүгээр захирамжийн “Монфияа” ХХК-д, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн Ч.Минжинд, 2006 оны 461 дүгээр захирамжийн Орон нутгийн удирдлагын хөгжлийн сан ТББ-д, 2011 оны 582 дугаар захирамжийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл ТББ-д, 2011 оны 38 дугаар захирамжийн иргэн Д.Нарантөгсд, 2008 оны 380 дугаар захирамжийн “Мон девелопмент” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ