Бүгд Найрамдах Вьетнам Улсад Томилолтоор ажиллуулах тухай

2013-07-18 00:00:00
 2013 оны 07 сарын 18 өдөр                                         дугаар А/663                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Вьетнам Улсын Төрийн албаны шинэтгэлийн бодлого, хэрэгжилтийн явцад тулгарч буй бэрхшээл, сургамжтай танилцаж, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэлийг 2013 оны 07 дугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд томилолтоор ажиллуулсугай.
 
2.Албан томилолтын зардал болох 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг  /С.Отгонгэрэл/-д даалгасугай.
 
 
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ