Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                         дугаар А/690                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 6/20 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын 4.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад даалгасугай.
 
2.Нийслэлд шинээр баригдаж байгаа болон засварлаж байгаа зам, барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламж, дэд бүтцийн дээр дурьдсан стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /Ц.Буяндалай/-д даалгасугай.

 
 
 
 

 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ