Төсөл сонгон шалгаруулах нийслэлийн дэд комисс байгуулах тухай

2013-07-22 00:00:00
2013 оны 07 сарын 22 өдөр                                           дугаар А/683                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9.11 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 тушаалаар батлагдсан журмын дагуу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах нийслэлийн дэд комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2.Төсөл сонгон шалгаруулах нийслэлийн дэд комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнгийн тайланг хагас жил тутам гарган Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж ажиллахыг нийслэлийн дэд комиссын дарга /Ц.Буяндалай/-д үүрэг болгосугай.
 
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ