Эрх шилжүүлэх тухай

2013-07-18 00:00:00
2013 оны 07 сарын 18 өдөр                                           дугаар А/666                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2011-2012 онд гарсан захирамжаар чөлөөлөгдөөгүй газрын нөхөх олговрын 398,0 /гурван зуун ерэн найман/ сая төгрөгийн ажлын эрхийг  нийслэлийн Засаг даргаас Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
2.Газрын нөхөх олговрыг өмнөх шийдвэр гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
 
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ