Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай

2020-01-17 09:00:36

2020 оны 01 сарын 17-ны өдөр                                        Дугаар А/30                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зорилтот өрхийг сайжруулсан

түлшээр хангах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны 19/20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд амьдарч буй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой /өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 240 онооноос доош/ зорилтот өрхийн судалгааг гарган дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Т.Оюунчимэг/-т, дээрх өрхийг сайжруулсан түлшээр ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллахыг “Таван толгой түлш” ХХК /М.Ганбаатар/-нд  тус тус даалгасугай.

 

      2.Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулсан гүйцэтгэлээр нь санхүүжилтийг “Таван толгой түлш” ХХК-нд олгохыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Т.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН