“Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээ зохион байгуулах тухай

2020-01-16 09:00:32

2020 оны 01 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/27                                          Улаанбаатар хот

 

 

 

   

 

 

 

 

“Хотын соёл” мэдээллийн цаг арга

хэмжээ зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Монгол Улсын Их хурлын 2016 оны  45 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.12, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.18-т заасныг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэл”-ээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулсугай.

 

       2.Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх “Хотын соёл” мэдээллийн цагийн сэдвийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Хотын соёл”  мэдээллийн цагийг  зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

 

     4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН