Шинэ цэвэрлэх байгууламж барих тухай

2013-07-17 00:00:00
2013 оны 07 сарын 17 өдөр                                          дугаар А/662                                                Улаанбаатар хот
 
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд  багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
 
2.Шинэ цэвэрлэх байгууламж барихад шаардагдах хөрөнгийн үүсвэрийг судлан шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д даалгасугай.
 
3.Дээрх ажлын явцыг сар бүр удирдлагын  зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                              Э.БАТ-ҮҮЛ