Ажлын хэсэг байгуулах тухай

2013-07-01 00:00:00
 2013 оны 07 сарын 01 өдөр                                            дугаар А/638                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2007 онд байгуулсан Зээлийн гэрээний хавсралт 5-ын 1.12 дугаар хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/81 дугаар захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх хотын авто замыг сайжруулах дэд төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
 
2.Төслийн шугамаар хэрэгжүүлэх авто замын ажлын бэлтгэл хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, ажлын тайланг хурлаар хэлэлцэн шуурхай шийдвэрлэж зохих чиглэл, удирдамжаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.
 
3.Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон Монголын талаас гарах зардлын тооцоог хийж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн ажиллахыг ажлын хэсэг /Б.Бадрал/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 170 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ