Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-28 00:00:00
2013 оны 06 сарын 28 өдөр                                          дугаар А/633                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/604 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр санхүүжигдэх орон сууцны хороолол доторхи автозамыг байгалийн чулуун хучилттайгаар хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хавсралтаар баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт  даалгасугай. 
         
           
 
 
   
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ