Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-28 00:00:00
2013 оны 06 сарын 28 өдөр                                           дугаар А/632                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 99 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/585 дугаар захирамжаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Барилга, хот байгуулалтын сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин ирсэн Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжийн блок ёмкостын засварын 550,000,000 /таван зуун тавин сая/ төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хавсралтаар баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  даалгасугай. 
         
           
 
 
   
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ