Дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

2013-06-28 00:00:00
2013 оны 06 сарын 28 өдөр                                        дугаар А/629                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар,  бүтэц орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
 
2. Батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдөж ажиллахыг Архивын газар /С.Гаваа /-т даалгасугай.
 
3. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх төсвийн тооцоог хянаж, Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд тусгуулж батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын   2011 оны 926 дугаар захирамжийн 1 дэх заалт, 2012 оны 51 дүгээр  захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ