Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-06-25 00:00:00
2013 оны 06 сарын 25 өдөр                                             дугаар А/626                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Барилга байгууламж, орон сууцны салбарын Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны цогцолбор хороолол байгуулах төслийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах комиссын гишүүнд оршин суугчдын төлөөллийг оролцуулах үүднээс “Эв эе” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Доржсүрэнг оруулан ажиллуулсугай. 
           
2.Барилга байгууламж, орон сууцны салбарын Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны цогцолбор хороолол байгуулах төслийн концесс эзэмшигчийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж танилцуулахыг уралдаант шалгаруулалтын комисс /Н.Батаа/-т даалгасугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ