Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-10-16 11:00:32

2019 оны 10 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/1073                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, нарны зам дагуу байрлах Авлигатай тэмцэх газар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 000439440 дугаар  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын “4” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН