Зүүн хойд Азийн хотын дарга нарын Форумын “Нарийн бичгийн дарга нарын газар” байгуулах тухай

2019-10-02 09:20:49

2019 оны 10 сарын 02-ны өдөр                                         Дугаар А/1039                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын

Форумын “Нарийн бичгийн дарга нарын газар”

байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотод 2018 оны 06 дугаар сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын III форумын шийдвэрийн дагуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Нарийн бичгийн дарга нарын газар”-ыг Улаанбаатар хотноо байгуулж, байнгын үйл ажиллагааг явуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

     2.Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Нарийн бичгийн дарга нарын газар”-ын  үйл ажиллагааны дүрэм, бүтэц, байр, санхүүгийн зардал зэрэг асуудлаар Азийн сантай зөвшилцөж, санал боловсруулан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

      3.“Нарийн бичгийн дарга нарын газар”-ыг байгуулах явц, ажлын үр дүнг тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН