Нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулах тухай

2019-09-04 09:10:22

2019 оны 09 сарын 04-ний өдөр                                       Дугаар А/900                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид бүртгэн авах

ажлыг зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Цэвэр агаар сангийн хөрөнгөөр баригдаж 2013 онд ашиглалтад оруулсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000 орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох  дулааны шугам, Ус дулаан дамжуулах төвийг 2019 онд багтаан нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулж,  тус  хугацаанд  ашиглалт хамгаалалтыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд гэрээний үндсэн дээр хариуцуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т үүрэг болгосугай

           

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН