Газар эзэмших эрх олгох тухай

2019-07-09 16:45:01

2019 оны 07 сарын 09-ний өдөр                           Дугаар А/702                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн   Засаг   дарга   бөгөөд   Улаанбаатар   хотын   Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан хавсралтад заасан 3 /гурав/ байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

     2.Энэ  захирамжийн  1  дүгээр  зүйлд  заасан  байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             С.АМАРСАЙХАН