Эрх шилжүүлэх тухай

2019-07-09 16:35:26

2019 оны 07 сарын 09-ний өдөр                             Дугаар А/697                                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу барих дугуйн замын нийслэлийн 2019 оны төсвөөс санхүүжүүлэх ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 500.0 /таван зуун/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын 11-т заасан “Унадаг дугуйн зам”-ын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН