Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-07-09 15:30:13

2019 оны 07 сарын 09-ний өдөр                             Дугаар А/692                                                  Улаанбаатар хот

 

 

 

Захирамжид өөрчлөлт

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/618 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан зураг төсвийн ажлын жагсаалтын 2-т заасан “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд Спорт цогцолборын орчимд баригдах эхний ээлжийн орон сууцны барилгын холболтын зураг төсөв /ХУД, 16 дугаар хороо/” гэснийг “Орлогод нийцсэн ногоон орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд Ханын материалын орчимд баригдах эхний ээлжийн орон сууцны барилгын холболтын зураг төсөв /СХД, 6 дугаар хороо/” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               С.АМАРСАЙХАН