Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-28 08:15:39

2019 оны 06 сарын 28-ны өдөр                                       Дугаар А/656                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.4, Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолын 3.1.8, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, гэр бүл төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор Угийн бичиг хөтлөх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Угийн бичиг хөтлөх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан, эрчимжүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН