Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2019-06-27 08:00:31

2019 оны 06 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/650                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Цэцэрлэг байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хавсралтад заасан нэр бүхий байгууллагуудад сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

     2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг болгосугай.

 

    3.Энэ захирамжийн хавсралтад заасан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН