Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-25 08:10:57

2019 оны 06 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/644                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Байгаль хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.10-т  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ахлагч:                

-Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн  удирдагч

Дэд ахлагч:         

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга

Гишүүд:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад  хамтын ажиллагааны газрын дарга  /зөвшилцсөнөөр/

 

-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч /зөвшилцсөнөөр/

 

-Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга   

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

 

-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга

 

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга

 

-Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга

 

-Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга 

 

-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Байгаль орчны  газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга

 

       2.Дэд хөтөлбөрийн төслийг 2019 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж танилцуулахыг Ажлын хэсэгт  даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН