Зөвлөл байгуулах тухай

2019-06-07 08:00:14

2019 оны 06 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/566                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зөвлөл байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар баталсан Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ын 4.2, 4.3, 4.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлэх, бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Зөвлөлийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргад хагас, бүтэн жилээр тайлагнаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/372 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН