Хөрөнгө гаргах тухай

2019-06-06 08:00:04

2019 оны 06 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/564                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17, 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хороолол буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны “И” блокт батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бага сургууль цэцэрлэгийн барилга баригдах газрын нөлөөлөлд өртсөн  “Бэрэн лэнд девелопмент” ХХК-ийн чөлөөлсөн 10 нэгж талбарын газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  794,891,100  /долоон зуун ерэн дөрвөн сая найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун/ төгрөгөөр баталсугай.

 

      2.Нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлж,  “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай /-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                  С.АМАРСАЙХАН