Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах, ажиллах журам батлах тухай

2019-05-30 09:25:14

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/523                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба,

Мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах,

ажиллах журам батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22  дугаар зүйлийн 22.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн  32.1.1, 32.1.2, 32.1.10, 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах үүрэг бүхийНийслэлийн Гамшгаас хамгаалах алба”-ыг 1 дүгээр, “Мэргэжлийн анги”-ийг 2 дугаар, “Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, тэдгээрийн ажиллах журам батлагдсантай холбогдуулан бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн дарга нарт, үйл ажиллагааг уялдуулан харилцан ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН