Хөрөнгө бүртгэн авах тухай

2019-05-29 09:00:39

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/506                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

  Хөрөнгө бүртгэн авах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” 2019 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 1,341,315,262.0 /нэг тэрбум гурван зуун дөчин нэгэн сая гурван зуун арван таван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийн өртөг бүхий “40 айлын орон сууц”-ны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буулгах, дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон орон сууцаа чөлөөлж өгсөн иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй буцаан олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, санал боловсруулан эргэн танилцуулахыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Ч.Батбилэг/, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН