Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2019-05-28 09:00:27

2019 оны 05 сарын 28-ны өдөр                                      Дугаар А/503                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн

дүн, 2019-2020 оны өвөлжилтийн

бэлтгэл хангах тухай

 
                                                                                
       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.1.6 “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     1.Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилт өнгөрүүлсэн тайланг авч хэлэлцээд, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангалттай зохион байгуулсанд тооцсугай.

 

    2.Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

     3.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон өнгөрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан байгууллагын ажилтнуудыг шагнаж, урамшуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагч, инженер техникийн ажилчдад хариуцлага тооцох, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудын дарга удирдлагуудад үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж, ажлын гүйцэтгэл, үр дүнг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.


 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН