Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-05-27 09:05:38

2019 оны 05 сарын 27-ны өдөр                                      Дугаар А/502                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Комиссын бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 14/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга:

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн     захирал

Гишүүд:

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал    хариуцсан төслүүдийн удирдагч

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга

 

Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх

 

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичгийн 

дарга:

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга


      2.Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулж байхыг Комисст даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/1127 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН