Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-05-30 09:35:04

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/525                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6, 441 дүгээр зүйлийн 441.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

           

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН