Дүүргийн Боловсролын хэлтсийн дүрэм, чиг үүрэг батлах тухай

2019-05-30 09:15:16

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/521                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дүүргийн Боловсролын хэлтсийн

дүрэм, чиг үүрэг батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн дүрэм, чиг үүргийг хавсралтаар баталсугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны “Захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж, дүрэм, чиг үүрэг батлах тухай” 73 дугаар захирамжийн “хоёр” хэсэгт заасныг хүчингүй болсонд тооцсугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад  үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН