Боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2019-05-30 09:10:32

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/520                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Боловсролын сургалтын байгууллага

байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

      2.Шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад  даалгасугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН