Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-29 09:10:40

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/510                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

    

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны  “Ажлын хэсэг байгуулах тухай” 50 дугаар захирамж, Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлах тухай” 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.1, 5.2.2, 5.2.9, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-18, 5-19 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    

   1.Төрийн үйлчилгээг цахимжуулж, уламжлалт загварыг шинэчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, “Нэг цонхны үйлчилгээ”-г операторын горимд шилжүүлж “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчлөх, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх, зохион байгуулалтын арга хэмжээ авч  ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн

дарга:

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

Орлогч дарга:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гишүүд:

    

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

 

Улсын бүртгэлийн Ерөнхийн газрын Мэдээллийн технологийн газрын дарга; /зөвшилцсөнөөр/

    

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга;

 

Нийслэлийн Архивын газрын дарга;

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга;

 

 Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга;

 

Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга;

 

Нийслэлийн Татварын газрын дарга.

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга.

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, үр дүнг 2019 оны 10 дугаар сарын 01-нд багтаан танилцуулж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

    

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН