Гадаад томилолтын тухай

2019-05-29 09:05:49

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                      Дугаар А/509                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод зохион байгуулагдах “Монголын өдрүүд” соёлын арга хэмжээнд оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт, Улаанбаатар хотоос Москва хотод суугаа байнгын төлөөлөгч М.Мөнхцэцэг нарыг 2019 оны 06 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан хөрөнгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс   /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотоос Москва хотод суугаа байнгын төлөөлөгч М.Мөнхцэцэгт даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН