Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-05-23 09:25:32

2019 оны 05 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/496                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хүүхдийн зуслангийн талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, “г”  29.2 , 39 дүгээр зүйлийн 39.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны  23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэд хяналт тавих,  хүүхэд хүлээн авах бэлтгэл ажил хангагдсан эсэхэд дүгнэлт гаргах, зорилтод бүлгийн хүүхдийг зуслангийн эрхийн бичгээр урамшуулах, “Шилдэг зуслан” шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Хүүхдүүдийг зусланд амраах, “Шилдэг зуслан” шалгаруулах үйл ажиллагаанд шаардагдах, энэ захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан 69.231.000 /Жаран есөн сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсүгэй.

 

    3.Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн удирдамж болон “Нийслэлийн шилдэг зуслан” шалгаруулах удирдамжийг тус тус баталж, зусланд амрах хүүхдийн судалгааг гарган эрхийн бичгээр урамшуулан, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/-т үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН