Хөрөнгө гаргах тухай

2019-05-22 09:00:55

2019 оны 05 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/490                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

       1.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг богино хугацаанд шуурхай унтраах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад шаардагдах 222.999.000 (хоёр зуун хорин хоёр сая, есөн зуун ерэн есөн мянга) төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвшөөрсүгэй.

        

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

        

       3.Худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналт тавьж худалдан авалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН