Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-21 10:00:17

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/489                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

       

         1.“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” боловсруулах ажилд санал, зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

      

       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч /Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН