Газар эзэмших эрх олгох тухай

2019-05-21 09:55:32

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/488                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамжны 504 тоотод  байршилтай 684 м2 газрыг Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/287 дугаар захирамжийн 100 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

     3.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж,  журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН