Халаалтын зуухнуудыг балансаас балансад шилжүүлэх тухай

2019-05-21 09:50:43

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/487                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Халаалтын зуухнуудыг балансаас

балансад шилжүүлэх тухай

 


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон  нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар  зүйлийн  78.2.1, Монгол Улсын  Засгийн газрын  2018 оны  “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол,  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар  тогтоол, Нийслэлийн  Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 5 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг  дэвсгэрт  байрлах 12 сургууль, 2 цэцэрлэгийн хөрөнгөд  бүртгэлтэй хавсралтад заасан халаалтын зуух, тоног төхөөрөмжийг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах  газар” ОНӨААТҮГ-ын  балансад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан халаалтын зуух, тоног  төхөөрөмжийг   актаар  хүлээлгэн  өгч, данс  бүртгэлээсээ  хасахыг сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт, данс бүртгэлдээ бүртгэн авч зуухны хэвийн найдвартай үйл  ажиллагааг ханган ашиглалт, хамгаалалтыг хариуцан,  ажиллаж байгаа ажилчдыг шилжүүлэн авч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг “Хэсэгчилсэн   инженерийн хангамжийн удирдах  газар“ ОНӨААТҮГ /Д.Баттулга/-т  даалгасугай.

 

     3.Захирамжийн  хэрэгжилтэд хяналт  тавьж  ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд  үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН